Нойр ба амралт

бичсэн: Хүслийнжигүүр төрөл: Мэдсэн мэдэрсэн

Та унтаж  амрахдаа нойрны эм хэрэглэдэг үү ?
Хэрвээ  ma унтаж  амрахдаа  нойрны эм  хэрглэдэггүй бол энэ нь танд  жинхэнэ амралтыг өгөх болно. Нойр дутуу хонох нь анхаарал төвлөрүүлэлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаад амжилтанд хүрнэ гэж хүмүүс    боддог. Гэвч та алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чадахгүй шд.
Байнга дутуу нойртой явбал цагаан солио туссан юм шиг хий юм үзэгдэж,  сонсогдож эхэлэх бий. Энэ нь таны  бие организм  дутуу нойроо нэхэж  байна гэсэн үг.

Тэгвэл  хэдэн цаг унтах хэрэгтэй  вэ?
Нойр авах хэмжээ нь  насны байдлаас болж  өөр өөр  байдаг. Нярай хүүхдүүд  хоногт 16-20 цаг,  багачууд 10-12 цаг унтаж  амардаг бол насанд хүрэгсэд 6-7 цаг тасралтгүйгээр унтаснаар хангалттай нойроо авч чаддаг байна.

Ёооё яагаад нойр хүрэхгүй байна вэ?
Цадталаа идчихээд унтвал 10 цагаас илүү унтсан ч ядаргаа чинь  арилахгүй. Ходоод дүүрэн хоол нойрсоход чинь  саад болж, та өдрийнхөө  ажлын ядаргаан  дээрээ хоолныхоо  ядаргааг нэмснээр таны бие амарч чаддаггүй.
Сэтгэл тавгүйрч хямрах , өдрийн явдлыг дурсан санах , маргаашийн ажилд сэтгэл зовних зэрэг нь нойргүйдлийн бас нэг шалтгаан болдог.
Мөн кофе нойргүйдэлд  хүргэдэг түгээмэл зүйлсийн нэг юм.


Нойргүйдсэн үед яах вэ?
 Нойрны эм  маань  тэмцэх жинхэнэ арга биш юм. Энэ нь өвчний шинж тэмдгийг эмчлэхээс биш шалтгааныг нь  арилгаж  чадахгүй.
 Хэрвээ байн байн нойргүйдээд байвал  мэдрэлийн болон бусад шинжилгээг нарийвчлан хийлгэх нь чухал .Харин  нойргүйдлийн хөнгөн хэлбэр буюу байнгын бус нойргүйдлийн үед дараах зөвлөгөөг дагахыг  оролдоорой.
Зөвөлгөө:
-    Өглөөд тогтмол цагт босч ,оройд тогтмол цагт нойрсож бай. Нойр хүрсэн 
      хүрээгүй тогтмол цагт орондоо ор.
-    Тогтмол цагт хоолло .Унтахаас 4 цагийн өмнө хөнгөн хоолло.Оройтож эсвэл
      унтахын өмнө битгий юм ид .
-    Унтахдаа бас өглөө босуутаа  согтууруулах болон сэргээх ундаа бүү
     хэрэглэ.
-    Оройн хоолны дараа хагас цаг салхинд гарч ,түргэн алхах нь нойр бүтэн
      авч бөх унтахад нөлөөлнө.
-    38 хэмийн устай онгоцонд юм уу эсвэл шүршүүрт орж болно.Мөн бүлээн жин
     тавих нь биенд сайн.
-    Чимээгүй орчинд унтахыг хичээгээрэй. Хэрвээ чимээ шуугиантай бол
      вазелинтэй хөвөнгөөр чихээ бөглөөд үз.
-    Унтах өрөөндөө салхи сайн оруулаарай .Салхинд цохиулахаас болгоомжлон

      унтах өрөө биш  зэргэлдээх өрөөнийхөө цонхыг онгойлгож болно.

-    Өдрийнхөө ажлыг дуусгах үедээ ажлын ачаалаа бууруулж байх нь
      зохистой.
-   Унтахын өмнө сэтгэл хөдөлгөсөн хурц үйл явдалтай телевизийн кино 
      нэвтрүүлэг үзэхээс зайлсхий . 

За тэгээд сайхан унтаарай даа. Харин миний хувьд хэзээ хаана хүссэн үедээ унтаж чадах авьяас билэгтэй хүн дээ. Хэ хэ за за амжилт.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

тэр их нойрыг сэрж л бардаг байх даа. Өөр арга байдагымуу мэдэхгүй ээ
бичсэн dadido цаг: 21:21, 2011-02-17 | Холбоос | |
унтах шиг амархан юм хаана байнаа.. би лав унтмаар бол шууд унтдаг.. харин сэрмээр бол шууд сэрж чадахгүй жоохон хэцүүдээд байдаг тал бий бий :р
бичсэн dao цаг: 18:50, 2011-02-17 | Холбоос | |
noirgvdeed bval eroosoo khamgiin durgvi nomoo l unshdag sh dee hehe
бичсэн legion цаг: 18:39, 2011-02-17 | Холбоос | |
энэ их нойроо яаж багасгах вэ гэж зөвлөгөө авья аа.
бичсэн Цагаан хараацай цаг: 14:45, 2011-02-12 | Холбоос | |
Хүн бүтээх нь хувийн боловч хувьсгалын ажил мөн.
Дадидо
Шөнө сууж ажиллах ёстой бол орой 19 цагт унтаад шөнө 1-2 цагийн үед босох зүгээршд. бүх хүмүүс унтсан, дуу чимээгүй, бас ч гэж нойр авчихсан. Орой сэрүүн байж байгаад шөнө сууна гэдэг бол шууд л өөрийгөө хараагаа алж байгаа хэрэг.
Ер нь шөнө их суувал хараа амархан муудах талтай.
бичсэн dadido цаг: 19:21, 2011-02-11 | Холбоос | |
Лили: дээрх зөвлөмжүүдийг сонирхоод дагаад үздээ. уг нь бол чамд л зориулсан бичлэгдээ... нойргүйдээд байгааг чинь мэдэжийгаа болохоор smug smug

ЧХҮҮ: хэхэ хэлээ гаргах тэгүүл амжилт л гэнэ шдээ. Өсөн үржин өнөр өтгөн болоороо smug smug
бичсэн Хүслийнжигүүр цаг: 15:25, 2011-02-11 | Холбоос | |
Шөнийн цагаар улсын ажил ч хийнэ, хувийн ажил ч хийшд. Заримдаа хувийн ажилаа хийх далимд улсынхыг ч хийнэ дээ rolling on the floor
бичсэн Чойрын Хүү цаг: 15:20, 2011-02-11 | Холбоос | |
Би ойрд нойргүйдээд байхын. Хамгийн аймаар нь тэр өдрийн ажил будаа. 3 өдөр ингэж явж байна даа. гуниглах
бичсэн Lily цаг: 15:05, 2011-02-11 | Холбоос | |
Шөнө оройдоо эрт унтаж бай. аан.
тэгээл л шөнө оройгүй ажиллахийн. юу хийгээд байдгийм дээ.

ажил хийгээд байдгиймөө.
Үр хүүхэд хийгээд байдгиймөө
Улсын ажил явуулаад байдгиймөө
янз бүрийн зүйл ийш тийш нь гуйвчуулаад байдгиймөө гэхгүй юу хахаха хэлээ гаргах
бичсэн Хүслийнжигүүр цаг: 14:58, 2011-02-11 | Холбоос | |
Өдөр ажил дээр л нойр хүрээд байхын яах уу Жигүүр ээ ярзайтал инээх
бичсэн Чойрын Хүү цаг: 14:17, 2011-02-11 | Холбоос | |



:-)
 
xaax